Сур сур сур бас дахин сур

기말 고사 준비를 할 때가 됐습니다. 여러분 열심히 공부하세요.

Эзэгтэй та цэцэг тарих гэж байна уу?

2011-04-01 10:21

Эзэгтэй та цэцэг тарих гэж байна уу? [ 2011.03.31 ]
Цэцэг бол байгаа орчиндоо сайхныг төлөөлдөг. Тиймээс ч гэрийн эзэгтэй нар цэцэг тарих сонирхолтой байдаг. Хавар болж байгаатай холбоотойгоор цэцэг тарих сонирхолтой хүмүүст зөвлөгөөг хүргэж байна.

ЦАХИРМАА АЙЛД ЗӨВ ЭНЕРГИ АВЧИРДАГ
Цэцгийн хаан гэгдэх цахирмааг сүүлийн үед их тарих болжээ. Өндөр ишнээс чамин хэлбэртэй цагаан, цайвар ягаан, гүн ягаан, шар өнгийн цэцэг гарна. Цэцэг нь зургаан cap болоод цэцэглэнэ. Цахирмаа цэцгийг айлд байхад зөв энергитэй гэдэг. Бас эмэгтэйчүүдийн гоо сайхныг цахирмаа цэцгээр төлөөлүүлэх нь бий. Арчилгааны тухайд цахирмаа цэцэг нь хөвдөн хөрсөнд ургадаг байна. Чийгийг маш хурдан шингээдэг болохоор усалгаа их чухал. Хөрсийг нь байнга чийгтэй байлгах хэрэгтэй. Цахирмаа цэцгийн цэцэг нь унахаар иш нь шарлаж үхдэг. Иш нь шарлаж эхлэнгүүт доороос нь нэг үе үлдээж ташуу хэлбэртэй тайрч, харанхуй газарт тодорхой хугацаанд тавина. Ингэсний дараа цахирмаа цэцэг дахин цэцэглэдэг байна.

ЗАВСРЫН ӨНГӨТЭЙ САРНАЙ ТАСАЛГААГ ЧИЙГШҮҮЛДЭГ

Сарнай цэцгийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ өнгө бүр нь өөр өөр бэлгэдэлтэй. Час улаан сарнай хайр дурлалын бэлгэдэл бол цагаан нь хүндэтгэлийн илэрхийлэл. Шар сарнай нь эрдэм, оюун ухааных бол ягаан нь эрүүл энхийг бэлгэддэг байна. Завсрын өнгөтэй сарнай цэцгийг хэн нэгэнд дурсгах бус харин тасалгааны агаарыг цэвэршүүлэх зорилгоор тарьдаг. Дэлхий дээр сарнай цэцгийн 60 орчим төрөл байдаг. Эрүүл энх, аз жаргалын бэлгэдэл Голланд сарнай нь дотроо том, жижиг гэсэн хоёр төрөлтэй.

Том нь нэг метр хүртэл өндөр ургадаг аж. Сарнай цэцэглэлт ихтэй бөгөөд төрлөөсөө хамаарч өвөл цэцэглэх нь ч бий. Сарнай цэцгийг услахдаа хамгийн гол нь хөрсний чийгийг нь харна. Хөрс хуурайшсан бол усалгаа хийнэ гэсэн үг. Мөн навчны тоосыг байнга арчих хэрэгтэй. Зундаа 14 хоногт нэг удаа бордоо хэрэглэдэг. Голланд сарнайн тухайд цэцэг нь унасны дараа тайралт хийх шаардлагатай. Тайралтыг хийхдээ гол ишнээс нь салаалсан мөчрийг таван ширхгийг үлдээхээр тооцон хийдэг. Тайралтыг зөв хийвэл дараагийн цэцэглэлт хурдан явагддаг байна.

A3 ЖАРГАЛ ДУУДАГЧ АЗААЛИЯ
Аз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Гуравдугаар cap гарснаас хойш цэцэглэж эхэлдэг. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг.

Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мөн навчийг дороос нь шүршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглүүлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.

ХАЛБАГАН КАКТУС ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ХОРЫГ ШИНГЭЭДЭГГҮЙ
Кактус цэцгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа хорыг шингээдэг учраас тэр. Элсэрхэг хөрсөнд ургана. 7-14 хоногт нэг удаа усалгаа шаардана. Услахдаа хөрсийг сийрэгжүүлж өгөх нь чухал. Кактус дотроос халбаган кактусыг мөнгө дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хүн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг.

Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггүй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мөнгөний кактусын тухайд хар шороо, элстэй хөрсөнд ургана. Долоо хоногт 1-2 удаа усалгаа шаардана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мөнгөний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг өөртөө шингээдэггүй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сүүдэр газарт ургадаг байна.

ТОВРУУШ A3 ЖАРГАЛ АВЧИРНА
Нарийхан ишин дээр олон салаалан ургасан навчтай товрууш модыг айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэшээдэг. Хоёр метр гаруй өндөр ургадаг модлог, навчит эл ургамлын навч нь цэг шиг хэлбэртэй гарч байгаад дэлбээлдэг. Аз жаргалын модыг арчлахад усалгаа их чухал. Усалгаа дутахаар эл мод навчаа тэр дор нь хумчихдаг байна. Услахдаа хөрсөнд чийг байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чийгтэй хөрсийг услах нь цэцгийн үндсийг амархан ялзруулдаг байна. Зуны цагт навч руу нь шүршиж услах хэрэгтэй. Мөн сүүдэр газарт ургах дуртай аж.

МӨНХРӨӨ УРГАЛТ ХУРДАНТАЙ
Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг Солонгос, Япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг.

Агаарыг чийгшүүлэхдээ хамгийн сайн мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, ургалт хурдан учраас үндсээр нь авч салгаж болдог.

Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг.
 

Like | Ангилал : ìýäëýã | Нийтэлсэн : muugii | Уншсан (1103) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Ч,Мягмарсүрэн :
    2012-04-10 16:44

    Hi minii tsetsegnuud unguu aldaad sarnainuud min delbeelehgui udaj bn. Bi yaval deer ve ? nadad zuvluj tuslaach.

  2. Болор :
    2011-11-28 21:46

    tsetsegnuud.blogspot.com gesen site-nd tsetsegnii olon saixan medeelel bna lee shuu

  3. Сүрэн :
    2011-08-20 16:31

    Сайн байна уу? Би саяхнаас цэцэг ургуулах гэж оролдож байна. Таны цэцэгний тухай зөвлөгөө мөн цэцэгний ач холбогдлын тухай бичснийг уншаад баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл