Сур сур сур бас дахин сур

기말 고사 준비를 할 때가 됐습니다. 여러분 열심히 공부하세요.

Албан бичгийн стандарт

2010-04-21 22:23

Албан бичгийн стандарт

Албан бичиг боловсруулахад анхаарах хүчин зүйлс

Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.

  Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.
   Үүнд:   1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
              2. Баримт бичгийн бүрдэл
              3. Бүрдлүүдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдах 
                           шаардлага
              4. Албан бичгийн найруулагын үүрэг зэргийг анхаарах

1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

  
http://www.geree.mn/images/agreement3.jpg  Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын үйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог.
  Үүнд:
-    Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
-    Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
-    Баримт бичгүүдийг эмх цэгцтэй байлгах
-    Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
-    Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зөв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
-    Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
-    Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
-    Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002

2. Баримт бичгийн бүрдэл

  Дээр дурьдсан баримт бичгийн нэр төрлүүдийг үнэн зөв ялгаж тогтсон стандартын дагуу бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бүрдлүүдийг анхаарах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар  “Бүрдэл” гэдэг нь баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм. Баримт бичгийн бүрдэлд дараах зүйлс хамаарна.
Бүрдэл
http://www.geree.mn/images/aagreements2.jpg1.    Төрийн сүлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэж үзэх албан ёсны тэмдэг бөгөөд мөнгөн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол улсын хууль, “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дүрсэлнэ. Төрийн сүлд, соёмбыг захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд, байгууллагын нэрийн дээр голлууж төвийн болон хажуугийн байрлалаар MNS 5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
2.    Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн өөрийн салбарт нийцүүлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг байрлуулахдаа байгууллагын нэрийн дээр голлууж, “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу байрлуулна. Бэлгэдэл ба барааны тэмдгийг төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсанд давхар хэрэглэхгүй бөгөөд MNS5142:2002-т заасны дагуу хэвлэнэ.
3.    Байгууллагын нэр аливаа албан газарт оноож өгсөн нэр. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ.
4.    Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож өгсөн нэр. Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том үсгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар, сүлд соёмбоны дор бичнэ Зохион байгуулалтын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ. Албан бичигт баримт бичгийн нэрийг заахгүй.
5.    Байгууллагын хаяг аливаа албан байгууллагын оршин буй газрын нэр, шуудангийн индекс, байрлаж байгаа байшин( гудамж, талбай), харилцах утасны дугаар( факсны дугаар, веб хуудасны хаяг) зэргийг хэлнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд төр захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ха%8

Like | Нийтэлсэн : muugii | Уншсан (2023) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг